Monday, July 11, 2011

Миний хайртай хүмүүс ( их гоё санагдаад танихгүй хүний бичсэнийг хуулаад тавилаа)


Хэн ч чамайг ойлгохгүй, чамайг ойлгохыг ч хүсэхгүй.... Чамаас л бүх юм болоод байгаа юм шиг. Чи л байгаа болохоор тэдний бүх юм болохгүй байгаа юм шиг. Чи л байхку болчихвол тэдний амьдрал цэцэглэх гээд байгаа юм шиг... Тэд өөрсдөө буруугүй юмуу. Тэд өөрсдөө тийм ариухан цагаан гэж үү? Тэд чам шиг алддаггүй гэж үү? Тэд юмыг үргэлж сайн сайхнаар боддог гэж үү? Тэд өөрсдийнхөө хийснийг л мартсан байх. Эсвэл сайн далдалж чадсан байх, Тэдний хэлсэнд л хүмүүс итгэнэ, ...Харин хүмүүс хардаггүй. Тэд зөвхөн чамаас л өө сэв, алдаа дутагдлыг хардаг. Чиний хазгай гишгэсэн мөр болгон аймшигтай, байж боломгүй алдаа мэт.... Юм бүхэн харагдаж байгаа шигээ тийм цагаан байдагггүй юм, хүн бүхэн хэлж хийж байгаа шигээ ариун байдаггүй юм. Хэнд итгэж байгаагаа, хэн нь хэн бэ гэдгийг эргээд чи нэг хардаа! Олны дунд ганцаардсан мэт санагдсан vедээ, хэн ч чамайг ойлгохгvй, хайрлахгvй мэт санагдсан vедээ, амьдралыг vзэн ядмаар тэр л vед, ердөө нvдээ аниад бvхнээс илvv хайртай тvvний л царайг төсөөл, чиний төлөө амиа өгөхөд ч бэлэн тvvнийгээ энэ дэлхий дээр бvхнээс илvv хайрла, учир нь тэр ямар ч vед чиний төлөө л байдаг....

Бид тэр болгон ээж аавдаа хайртай гэж хэлдэг билүү та боддоо. Буцааж нэхэхгүй хайрыг нь бас бидний төлөө унагасан нулимс, урсгасан хөлснийх нь төлөө та ээж аавдаа зүгээр л хайртай гэж хэлхэд л болно бас хацар дээр нь үнс. Ээж минь надаас нэг шөнө хугасалсан нойрны төлөө шүүдрийн дусалаар цай чанаж өг гэж гуйгаагүй. Ээж минь зөвхөн намайг сайн явбал л баярлах тийм л уужим сэтгэлтэй бидний бурхан. Анд нөхөд минь амраг хайр минь хэзээд л нөгөө зангаараа бидний талд үргэлж зогсдог. Зөв буруу олон зүйлийг хамт хийж, алдаж онож, баярлаж гуньж, уйлж дуулж явсан тэр л сайхан мөчүүдэд миний л дэргэд байсан... Эдгээр хүмүүс бол бидний хамгийн эрхэм хүмүүс та яг одоо хайртай хүндээ сэтгэлийнхээ үгийг хэлээрэй за.

Энэ ертөнцөд чамаар бахархаж явдаг хэн нэгэн бий

Чиний тухай зүрхэндээ бодож явдаг хэн нэгэн бий

Чиний төлөө анхаарал, халамж тавьж байдаг хэн нэгэн бий

Чамайг санан мөрөөдөж явдаг хэн нэгэн бий

Чамтай ярилцахыг хүсдэг хэн нэгэн бий

Чамайг битгий зовж ядраасай гэж хүсдэг хэн нэгэн бий

Чамайг сайн сайхан яваасай гэж залбирдаг хэн нэгэн бий

Чамайг аз жаргалтай байгаасай гэж ерөөдөг хэн нэгэн бий

Чамайг нэг удаа ч гэсэн олоод харах юмсан гэж санан мөрөөддөг хэн нэгэн бий

Чамайг байгаагаар чинь хайрлаж чадах хэн нэгэн бий

Чамайг анд найзаа болсонд баярлаж явдаг хэн нэгэн бий

Чиний төлөө сэтгэл зүрхээ зориулж явдгийг мэдээсэй гэж хүсдэг хэн нэгэн бий

Чиний дэмжлэг туслалцаа хэрэгтэй хэн нэгэн бий

Чамд итгэж найдаж явдаг хэн нэгэн бий

Чиний тухай дуурсах дууг сонсож яваа хэн нэгэн бий

Үүнийг үргэлж санаж яваарай!