Wednesday, June 22, 2011

Чимээгүй дурлал


Өглөө бүхнийг би чамайг харах гэж угтдаг
Өөр хэнийг ч биш чиний царайг ширтэхийг хүсдэг
Үдэш болгон би зүүдэндээ чамайг хардаг
Үүрэглэх шөнийн мөрөөдөлдөө чамайгаа төсөөлөн нойрсдог
Зүрхийг минь эзэмдсэн чиний нууцлаг харцанд
Зүгээр л буугаад өгчихнө гэж би өөрөө ч мэдсэнгүй
Эгэл насны минь амьдралд гэгээ татуулсан эрхэм чамайг
Эргээд харахгүй одохвий гэхээс айна гэдгээ санасангүй
Зүрхний чинь илч хайрын минь галыг дүрэлзүүлэхэд
Зөвхөн чиний тэвэрт үүрт хоногшихыг хүснэ
Алсын алсад бие минь холдон одлоо ч
Алдрайхан дурсамжаа сэтгэлийнхээ гүнд гинжлэнэ
Хамгийн сайхан бэлгийг чамаасаа би авсан ч
Хайр татам чамдаа зүрхээ өгөхөөс эмээнэ
Харанхүй сэтгэлийн минь гүнд гэгээ хэдий хурсан ч
Хонгор чиний мэлмийд сүүдэр унагахаас эмээнэ
Гагцxүү хорвоод чи ганцаараа биш гэдгээ санаад
Ганцxан одоо л инээмсэглээд аз жаргалыг хайж олоорой
Хувь тавьлан чамаар бас надаар тоглож байж болох ч
Учрах ёстой л бол учирнаа зүрхээ дараад хүлээгээрэй.

Ахархан шүлэг


Түүнийг уурлахад ногооноороо байсан тал хөндий хормын дотор нурам болно
Тэр уйлахад тэнгэр хүртэл сад тавин цурхирна
Харин тэр минь инээвхийлэхэд аялгуут хөг аяар аяархан сэтгэл дотор эгшиглэнэ
Хайрынх нь чимээ зүрхийг нь нэвтлэх нь үү гэлтэй тонгочино

Sunday, June 19, 2011

"Би чамдаа хайртай, заавал эргэж ирнэ ээ"


Цас хаялсан намуун үдшээр гунигтайхан алхаж яваа нэгэн охины нэр нь хүртэл Намуун. Тэр нэгэн өдрийн наран жаргаснаас хойш 247 хоног өнгөрчээ. Өглөө эртлэн босоод, жаргалтай нь аргагүй дуу аялан инээмсэглэх Намуун энэ л өдрийг хүлээсэн мэт.Өнөөдөр түүний Золбоогийнх нь төрсөн өдөр. 4.23ны өдрийг тэд хамтдаа үдсээр 3жил боллоо. Хайртынхаа хамгийн дуртай шоколадыг, бяцхан Teddy бамбаруушны хамт барьсаар болзсон цагтаа хүлээсээр. Гэнэт утасных нь хонх нэг л түгшүүртэй дуугарлаа.
-Байна уу, Аан байна байна.Өөрөө Золбоогийн найз нь уу? -Тиймээ тийм би найз нь байна.Харин та ямар хэргээр.
-Уучлаарай та яаралтай Гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ирэхгүй юу? Золбоо авто осолд ороод одоо сэхээнд байна.
-Юу гэнээ? За ойлголоо би одоохон очлоо. Яг энэ мөчид Намуунаагийн нүдэнд ганцхан Золбоо нь л харагдаж бүхнийг умартан гүйсээр.
Сэхээний өрөөнд ороход орон дээр нүд нь аниастай хэвтэж буй хайртыгаа харсан тэрээр дотроо гагцхүү Золбоог нь л түүнд үлдээхийг бурхнаас гуйж байлаа. Чимээгүйхэн орных нь дэргэд очин хүйт даасан гарыг нь атган суухдаа сүүлийн удаа байсныг даанч мэдсэнгүй. Намуунаа гэх сулхан дуу Би чамдаа хайртай, Заавал эргэж ирнээ гэсэн хэдхэн үгийг дагуулсаар чимээ алдарлаа. Золбоо Золбоо…Үгүй ээ чи минь явж болохгүй. Чамгүйгээр би яаж амьдрах юм бэ.
Зөөлөн үлээх салхи хайртынх нь шивнээг санагдуулж, будран хаялах цас түүнийх нь дүрийг бодогдуулна. Энэ бүхнийг эргэцүүлсээр цүнхнээсээ бяцхан бамбаруушаа гаргаж ирэн тэврэн зогстол “Уучлаарай” гэх танил дуу сонстлоо. Нулимс цийлэгнэсэн нүдээ арай ядан дээшлүүлэн хартал цаанаа л нэг дотно харц ширтэн зогслоо.
- Уучлаарай би таныг цочоочихвуу? Өөрөө 13-р байр хаана байдгийг мэдэхгүй биз? Би харин олдоггүй ээ. -(Юу гэнээ 13-р байр гэнэ үү тэр чинь Золбоогийн…) - Аан мэднээ мэднэ. Би танд заагаад өгье. Ингэхэд чи тэр байранд ямар хэргээр? - Би юу? аан харин ахындаа анх удаагаа ирж байгаа юмаа.
-За энэ байр.
-Баярлалаа. Гээд үл таних хөвгүүн хэсэг дуугүй зогссоноо Намуунаагаас утасны дугаарыг нь асуулаа. 99…….. хэмээн Намуунаа хэлчихээд яагаад ч юм гүйгээд явчихав. Үгүй ээ би хэлээд хэрэггүй байж. Миний сэтгэл зүрх зөвхөн түүндээ л үнэнч. Тэр минь наддаа эргэж ирнэ гэж амласан хэмээн дотроо бодох зуур Намуунаа өөрийнх нь гуниг харуусал бүхнийг шингээсэн бамбаруушаа гээснээ ч анзаарсангүй. Маргааш нь нэгэн үл таних дугаараас дуудлага ирлээ.
-Байна уу?
-Аан байна байна.Би өчигдрийн байр заалгасан хүн байна.Чи өнөөдөр завтай юу? Хамтдаа юм ярьж амралтын өдрийг хөгжилтэй өнгөрөөх үү?
-Хэсэг дуугүй болсон Намуун уулзах газраа товлосноор утсаа тасаллаа. Яагаад ч юм Намууны сэтгэл ингэж догдлоогүй уджээ. Гэхдээ бүр ганцхан Золбоотойгоо уулзахдаа л ингэж байсан мэт. Товлосон цагтаа очиход нь нөгөө л дулаан атлаа танил харц инээмсэглэсээр угтлаа.Тэд хамтдаа бие биенийхээ тухай ярилцсаар цаг оройтсоныг ч анзаарсангүй.
-Манай гэр энд. Хүргэж өгсөнд баярлалаа.
-Намуунаа 2лаа өдөр бүр уулзаж байж болно биз дээ. Намуун чимээгүйхэн инээмсэглэсээр юу ч дуугаралгүй гэрлүүгээ орчихов. Тэр шөнө Намуунаагийн нойр хулжжээ.Зөвхөн шинэхэн танилынхаа тухай эргэцүүлнэ. Нэрийг нь Зоригоо гэх. 2-р курсын оюутан. Дуртай амттан нь шоколад. Дуртай улирал нь өвөл. Бас төрсөн өдөр нь 4.23нд. Арай үгүй байлгүйдээ.Яагаад бүх зүйл нь бүр харц нь хүртэл түүнтэй адилхан байгаа юм бол? гэсээр гүн нойрондоо автжээ. Өглөө нь Намуун бүхий л хэцүү гэсэн болгоноосоо хагацсан мэт үнэхээр тайван сэрлээ. Яг үүн шиг олон арван өглөөг угтсаар нэг л мэдэхэд дахин нэгэн хавар ирлээ. …Өнөөдөр гашуун бас дурсамжтай 4.23ны өдөр. Намуун цээжин дэхь харууслаа өөртөө тас нуусаар Зоригоогынхоо дэргэд ирлээ. Гоёмсог боодолтой бэлгээ гардуултал Зоригоо өврөөсөө нөгөө харуусал бүхнийг нь тээсэн бамбаруушийг гарган ирэх нь тэр. Энэ яагаад чамд………… Тэр нэг орой би чамаас утасны дугаарыг чинь асуутал чи аяархан хэлчихээд үүнийг унагаачихаад яваад өгсөн. Гээд Намууныг зөөлөн үнслээ. Хайр нь чамд нэг зүйл хэлэх гэсэн юм. Яг нэг жилийн өмнө надад нүд шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Миний донор яг энэ өдөр өөд болсон юм билээ. Тэгээд буян үйлдэх гэсэн юм. Зөвөөр ойлгоорой гэх нь тэр. Яг энэ мөчид Золбоогийн эргэж ирнээ гэсэн нь Намуунаагийн чихэнд сонстох шиг боллоо. Тиймээ миний хайр эргэж ирсэн. Би энэ харцыг дахиж хэзээ ч алдахгүй. Золбоо би чамдаа хайртай.
Зохиосон Chance

Найз


Энэ хорвоод мэндлэхдээ найзалсан найз минь ТАНИН МЭДЭХҮЙ. Алхаж сураад бээцэгнэж явахдаа танилцсан найз минь ХЭРГИЙН ЭЗЭН. Бичиг сурч, бэх барин суухдаа анх харсан найз минь АЛТАН ТАВ. Бошинз өмсөж нүүрээ энгэсэгдэн хорвоогийн салхийг бүлээн мэт санаж явах үед минь тулж босгосон найз минь ЗЭМЛЭЛ УХААРАЛ. Танихгүй газар эрдэм номын дээж хүртэн бас ч үгүй амьдралын захаас амталж явахад минь тулсан найз минь ЗОРИГ Тэвчээр. Харин ирээдүйд би АЗ ЖАРГАЛ бас ЭНХ ТАЙВАН тай уулзахын тулд энэ бүх туршлага, өөрийн бодол оюунаа бүрэн зарцуулан тэмцэх болно. Тиймээ надад эдгээрээс гадна сайн сайхан найзууд маань бий. Энэ бүгд намайг АМьДРАЛЫН УХААН -д сургаж байгааг харах бас мэдрэх ямар сайхан гээч

Xайр

Хэзээ ч уулзаагүй бас ойртож хүрээгүй болохоор үүл модонд дурласан сэтгэлээ бариж ядан бүр тэсгэл алдан нулимсаа урсгана. Магадгүй тэр бороон нулимс модон дээр зөөлхөн бус ширүүн буусан байх тэгээд үндэс юуг нь чийглэн тэнгэрийн мандалд хүрэн ургах тэр замыг нь гийгүүлж өгсөн байх.... Гэвч борооны хүйтэн дусалд нүдүүлэн бөхийх модод бүүдийн сааралтах үүлэн сэтгэлийг яахан мэдэх билээ....... Тиймээ энэ бол үүл модонд дурласан хэний ч үл мэдэх мөн хэн ч хэзээ ч үл зогсоож чадах танихгүй дурлал

(Учка- нь энгийн нэгэн бороотой өдөр цонхоор ширтэн суухдаа бичсэн сэтгэлийн халил байлаа. )