Wednesday, June 22, 2011

Чимээгүй дурлал


Өглөө бүхнийг би чамайг харах гэж угтдаг
Өөр хэнийг ч биш чиний царайг ширтэхийг хүсдэг
Үдэш болгон би зүүдэндээ чамайг хардаг
Үүрэглэх шөнийн мөрөөдөлдөө чамайгаа төсөөлөн нойрсдог
Зүрхийг минь эзэмдсэн чиний нууцлаг харцанд
Зүгээр л буугаад өгчихнө гэж би өөрөө ч мэдсэнгүй
Эгэл насны минь амьдралд гэгээ татуулсан эрхэм чамайг
Эргээд харахгүй одохвий гэхээс айна гэдгээ санасангүй
Зүрхний чинь илч хайрын минь галыг дүрэлзүүлэхэд
Зөвхөн чиний тэвэрт үүрт хоногшихыг хүснэ
Алсын алсад бие минь холдон одлоо ч
Алдрайхан дурсамжаа сэтгэлийнхээ гүнд гинжлэнэ
Хамгийн сайхан бэлгийг чамаасаа би авсан ч
Хайр татам чамдаа зүрхээ өгөхөөс эмээнэ
Харанхүй сэтгэлийн минь гүнд гэгээ хэдий хурсан ч
Хонгор чиний мэлмийд сүүдэр унагахаас эмээнэ
Гагцxүү хорвоод чи ганцаараа биш гэдгээ санаад
Ганцxан одоо л инээмсэглээд аз жаргалыг хайж олоорой
Хувь тавьлан чамаар бас надаар тоглож байж болох ч
Учрах ёстой л бол учирнаа зүрхээ дараад хүлээгээрэй.

No comments:

Post a Comment